Thursday, October 1, 2009


Харилцаа

  • Харилцааны бүтэц
    • Коммуникатив тал: Харилцан мэдээлэл солилцох
    • Интерактив: Харилцан үйлчлэн нөлөөлөх
    • Перцептив: Харилцан хүртэн хүлээн авах гэсэн харилцан холбоотой 3 талаас нь авч үздэг.
  • Коммуникатив тал: Хүмүүс харилцах явцдаа сэтгэл мэдрэмж бодол санаа хэрэгцээ сонирхол зэрэг олон зүйлийг соилцдог. Энэ нь төрөл бүрийн мэдээлэл болж харилцааны мэдээлэл солилцох үйл явцыг үүсгэдэг. Бие хүмүүсийн хоорондох мэдээлэл солилцох харилцаа юуны өмнө эргэх холбоо, харилцахад гарах саад нөлөөлөл ба янз бүрийн төвшинд мэдээлэл дамжуулах явцад харагддаг.
    А. Эргэх холбоо: Коммуникатор, реципиент 2-ыг хэлнэ. Эргэх холбоо гэдэг нь коммуникаторт өөрийн зан үйлд хяналт тавих мэдээллээ хүргэж чадаж байна уу? Гэдгийг ойлгодог. Эргэх холбоо коммуникаторт янз бүрийн байдлаар ирдэг Үүнд:
    1. Шууд байдлаар Ө/х чиний ярьж байгаа юм чинь надад ойлгогдохгүй байна гм нээлттэй илэрхийлдэг.
    2. Шууд бус тойруу – мэдээллийг портнёртоо бүрхэг хүргэснээс портнёрийн хувьд ойлгомжгүй зүйл бий болж зарим зүйлийг таах тааварлах байдал өөрийнх нь төрх гадаад зан үйлээс харагддаг. Эргэх холбоо харилцагч 2-ын хооронд гарч буй янз бүрийн барьераас шалтгаалдаг.
  • Б. Барьер хэд хэдэн учир шалтгаанаас үүсдэг.
  1. Мэдээллийн хэлбэр агуулга коммуникаторын хувийн онцлог реципиентийн талаарх түүний төсөөлөл реципиентэд хандах хандлага болон харьцааны явцад бий болсон бүх нахцөлөөс шалтгаалдаг.
  2. Реципиентийн мэдээллийг хүлээн авах гэсэн хувийн бэлтгэл,сэтгэл санааны хувийн бэлтгэл,реципиентийн мэдлэгийн төвшин зэрэг их нөлөөтэй байдаг.
  • Коммуникаторыннэр хүнд их үүрэгтэй.Жнь: Даргын хэлсэн үг, өөр хүний хэлсэн үг хоёрыг ялгаатай хүлээн авна.
    Сэтгэл зүй барьер хэд хэдэн шалтгаанаас болж үүсдэг.
  1. Коммуникатив барьер:Харьцааны явцад партнёруудын хооронд мэдээллээ солилцохзамд тодорхой саад тотгор болдог.Ингэснээр мэдээллийн анхны утга санаа алдагдаж реципиентэд бүрэн дүүрэн хүрдэггүй.
  2. Ойлголцохуйн барьер:НГМ соёлын тогтсон ялгаанаас болдог.Соёлын өөр өөр уламжлал,тогтсон ханлага гэх мэтээс.Ойлголцохгүйн барьер сэтгэл зүй болон бусад янз бүрийн шалтгаанаас үүдэлтэй.
  3. Авиа зүйн барьер:Мэдээлэл дамжуулах сувгийн буруугаас үүсдэг барьер.Янз бүрийн хэл дээр аялгуутай ярих,хэл ярианы согогоос үүсэх,хэлзүйн бүтэц зэргээс гол төлөв үүсдэг.Авиа зүйн барьерт сэтгэлийн хөдөлгөөний өнгө аясгүй яриа,элдэв сул үгс,дууны дайвар үгс,түргэн хэллэг зэрэг орно.Зарим тохиолдолд зохиомлоор ийм барьерийг үүсгэдэг.Өөр янз бүрийн өвөрмөц хэллэг зохиож ярилдаг харилцаанд оролцогчдоос хэл ярианы чадварыг сайжруулах,ярих урлагыг эзэмшүүлэх замаар авиа зүйн барьерийг арилгах боломжтой.
  4. Утга зүйн барьер:(симантик)Харилцаанд оролцогчдын хоорондын тогтолцоонд тезарус (учир холбогдол)ялгаатай үг хэллэгийг хэрэглэснээр энэ барьер үүсдэг.Үүнд:Янз бүрийн этгээд үг хэллэг,зохиомол хэллэг орно.Нэгэн соёлын хүрээнд олон жижиг соёл байдаг.Тийм учраас байгаль нийгмийн үзэгдлийг ойлгож мэдрэх утга учиртай байдаг.Микро соёлд гоо сайхны үүрэг хариуцлагын талаарх мэдлэг харилцан адилгүй байдаг.Түүнээс гадна жижиг орчин болгон харилцааны мини хэлтэй байдаг.
  • В. Харилцааны мэдээлэл солилцох явцын харилцан нөлөөлөл
    Харилцааны явцад хүмүүс хоорондоо байнгад янз бүрийн хэлбэрээр нөлөөлдөг. Харилцааны үйлчлэлийн нөхцөл хэлбэрүүд янз бүр байдаг.Коммуникатороос реципиентэд нөлөөлөх хэрэгсэл зорилгоор нь авторитари, диалог гэсэн хэв шинжид хуваадаг.
  • ¹
  • Харилцааны процесст анализ хийх параметр
  • Захиран тушаах хэв шинж
  • Тэгш эрхтэй хэв шинж
  • 1
  • Коммуникаторын с/з тогтсон хандлага
  • Дээрээс доош хандсан х/ш дээрэнгүй байдалтай
  • Тэнцүү тэгш эрхтэй х/ш
  • 2
  • Үг текстийн шинж байдал
  • А. Ямар нэгэн хүнд чиглэсэн биш эзэнгүй ш/байдал
    Б. Сонсогчдын онцлогыг харгалзаагүй
    В. Сэтгэл мэдрэмжээ нууж хаалттай
    Г. Аксиоматическый/батлах шаардлагагүй агуулга хаалттай зүйл ярина./
  • А. Эзэнтэй өгүүлэл текст /Туяа чи/
    Б. Хувийн онцлогийг нь харгалзана
    В. Сэтгэл мэдрэмжээ хуваалцаж нээлттэй илэрхийлнэ.
    Г. Агуулгын шинж байдал маргаантай байна
  • 3
  • Коммуникацийн орон зай
  • Монофонтой ганц орчинтой
  • Полифонтой олон орчинтой
  • 4
  • Коммуникацийн орчинг з/б арга
  • S – коммуникатор
    - - -
    - - -
    - - -
  • S
  • 5
  • Хэл ярианы бус зан үйл
  • Коммуникатор хаалттай дээрээс доош харсан гараа элгэндээ эвхсэн ихэмсэг байдалтай.
  • Хүмүүс нэг төвшинд хөдөлгөөн нээлттэй

  • Харилцааны бүтцийн харилцан үйлчлэлийн /интерактив/ тал
  • Хамтын үйл ажиллагааны явцад харилцан бие биесийг ойлголцох бөгөөд сэтгэл санаа мэдлэгээ солилцоно.Ямар нэг үйлl ажиллагаагаараа холбоотой бие хүмүүсийн хоорондын харилцааны шинж байдаг. Харилцааны явцадбие биенээ танин мэдэж бие биендээ нөлөөлж үйлдэл үйл ажиллагаагаараа зохицож хамтын зан үйлийн хх-г боловсруулдаг.
  • Бие хүмүүсийн харилцан үйлчлэлийн стратеги
  • Хүмүүс бусад хүмүүстэй харилцан үйлчлэлд ордог нийгмийн хэд хэдэн сэдэл байна. Үүнд:
  1. Хамтын ашиг хонжоог туйлын их болгох хорших сэдэл, гэхдээ хувийн эрх ашгийг чухалд үзэх
  2. Хувийн ашиг хонжоог туйлын их болгох сэдэл. Өөрөөр хэлбэл зөвхөн хувийн эрх ашгийг чухалд үзэх
  3. Харилцагч талууд ашиг хонжоогоо аль аль нь туйлын их болгох сэдэл, Ө/х өрсөлдөх /уралдах/
  4. Бусдын ашиг хонжоог туйлын их болгох сэдэл,Ө/х бусдын төлөө өөрийгөө золиослох /альтруйзм/
  5. Бусдын ашиг хонжоог туйлын багасгах сэдэл, Ө/х түрэмгийлэх, хорлон сүйтгэх /агресси/
  6. Ашиг хонжооны ялгааг туйлын багасгах эрх тэгш байх сэдэл, Ө/х адилхан муу болгох
  • Харилцааны трансакт анализ
  • Харилцах явцдаа хүмүүс дүр үүргийн янз бүрийн байр сууринаас бие биедээ ханддаг ба үүний улмаас харилцан үйлчлэл ч янз бүр байдаг. Мөн харилцаанд өөрийгөө илэрхийлэх онцлог арга дагалдаж байдаг. Энэ бүгдийг харилцааны трансакт анализ гэдэг. Үүнийг Э. Берн болон бусад судлаачид авч үзсэн.
    Харилцааны трансакт анализыг хүүхэд, эцэг эх, насанд хүрэгч гэсэн 3 байрнаас авч үздэг. Эдгээр нь өдөр тутам харилцаанд байнга өөрчлөгдөж байдаг. Ө/х аль нэг хүний зан үйл давамгайлж байдаг.
    Хүүхдийн байр сууринаас харилцах үед партнёртоо хамгаалуулах асрамжлуулах хандлагатай байна.
    Насанд хүрэгчийн байр сууринаас хандахдаа эн тэнцүү бие биенээ хүлээн зөвшөөрсөн эрх тэгш байдлаар ханддаг.
    Эцэг эхийн байр сууринаас хандах нь эрхшээлдээ авах гэсэн захиран тушаах залж жолоодох , зөвлөх байр сууринаас ханддаг.
    Харилцааны үед хүмүүсийн хандлага харилцан үйлчлэл янз бүр байдаг.
  • Би ба бусад энэ хандлагын үед хэрэв тэр хүмүүс эерэг хандлагатай нөлөөлж байвал та гэсэн байдлаар ханддаг. Хэрвээ түүний нөлөөллөөс илүү өөрөө түүнд нөлөөлж байвал чи гэсэн хандлагаар ханддаг.

No comments:

Post a Comment